ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги БНФУ-аас Зүүн ази бүсийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн нар “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага, сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын Санхүү ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж оролцож, сургалтад хамрагдсан алба хаагчдад амжилт хүссэн юм.

Сургалтад хамрагдсан алба хаагчид нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлагыг хийж, ур чадвараа нэмэгдүүлсэн бөгөөд 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах ангийн 30 орчим алба хаагч хамрагдлаа.

Тус сургалт нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд явагдсан гэдгээрээ онцлог юм.

2025/08/15
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/08/15
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/08/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ