Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймаг, Өмнөговь аймагт, Төв аймгуудын нутгийн зарим хэсгээр хур тунадас орсон, бусад нутгаар тогтуун.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 16, 19-нд Алтайн салбар уулсаар, 17-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Багануур дүүрэг зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 06:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ийн 4х2 метрийн хэмжээтэй түргэн хоолны зөөврийн сууцад, хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ын эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 талаасаа ордог, 3 айлын 10х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Завхан аймаг, Цагаанчулуут сум Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км, Цагаанхайрхан сумаас 35 км Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын мэргэжлийн нийт 66 хүн, 14 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/15
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/08/15
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/08/15
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.