Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж байгаа ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш улс орнуудаас тусламж хүссэн мэдэгдлийг Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка лхагва гарагт хийжээ. Тодруулбал, Испани улсад ой, хээрийн түймрийг унтраахад “Canadair” загварын 2 нисэх онгоц шаардлагатай байгааг тодотгосон байна.
Мөн тэрээр гамшгийн нөхцөл байдал цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл Испани улсад хөрш орнуудаас мэргэжлийн гал сөнөөгчдийн дэмжлэг, туслалцаа хүсэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Испанид түймэр унтраахад сайн дураараа оролцсон нэг хүн түлэгдэж амиа алдаад байгаа бол мөн түлэгдэлтийн янз бүрийн зэрэгтэй нэлээд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тус улсын төрийн өмчит AEMET цаг уурын агентлагийн мэдээлснээр Испани улсын бараг бүх нутаг дэвсгэр ой, хээрийн түймэр дэгдэх өндөр эрсдэлд ороод байгаа ажээ. Энд агаарын хэм Цельсийн +40 градусыг даваад буй. Хэт халалт 10 гаруй хоног үргэлжилж байгаа. Мягмар гарагт агаарын хэм +45 градус хүрч халсан байна. AEMET агентлаг хэт халалт ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

2025/08/14
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/08/14
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/08/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ