Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймгийн 1 суманд 0.2 мм, Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.4 мм, Дорнод аймгийн 4 суманд 1 мм хэмжээтэй бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар 12-14 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, +19…+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна 2х2.5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги,  57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Завхан аймаг, Цагаанчулуут сум Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар /аймгийн төвөөс  урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км, Цагаанхайрхан сумаас 35 км/  Ой, хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 08.13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын Мэргэжлийн ангийн нийт 34 хүн, 4 автомашинтайгаар ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.