Гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

A- A A+

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулингийг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн явц, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэл, төлөвлөж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.

Тухайлбал, гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах, тэр дундаа ОБЕГ-ын эрт зарлан мэдээлэх системийг шинэчлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутаг гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-ын бүтэц, зохион байгуулалтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэчлэх, агаараас эрэн хайх болон гал түймэртэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжийг үе шаттайгаар байгуулахаар зорьж байгааг танилцууллаа.

 

Монгол Улсын 330 сумаас 280 гаруй нь Эрэн хайх, аврах нэгжгүй байгаа нь гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолж, сум бүрт стандартын шаардлага хангасан, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хангагдсан аврах, эрэн хайх нэгжийг байгуулах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Төслийн үр дүнд орон нутагт уснаас аврах, өндрийн гал унтраах тоног төхөөрөмж, хүн хүрэх боломжгүй газарт очих боломжтой тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн аврах нэгжүүд бий болж, гамшигт тэсвэртэй тогтолцоо бодитоор бүрдэнэ. Энэ нь улс орон даяар гамшигт сөрөн тэсвэрлэх тогтолцоог бий болгох чухал алхам юм. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гамшигт тэсвэртэй улс орон бий болгох, бүсчилсэн хөгжлийг бодитоор хэрэгжүүлэх зорилтууд тусгагдсан. Энэхүү зорилтыг биелүүлэхэд Азийн хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа стратегийн өндөр ач холбогдолтой болохыг онцоллоо.

Цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, стандартын тогтолцоог төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ