Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа

A- A A+

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төрийн цэргийн байгууллагуудын 2025 оны нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний дагуу  Онцгой байдлын ерөнхий газраас  Зэвсэгт хүчний анги, салбаруудад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт, дадлагыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг ҮБХИС, Улаанбаатар хүрээний болон орон нутгийн Зэвсэгт хүчний анги, салбаруудад энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж, 2000 орчим оюутан цэргийг хамруулсан юм.

    Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад БХЯ-ны Хяналт шалгалтын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, гамшгаас хамгаалах сургалтын газрын хамтарсан баг, орон нутгийн хэмжээнд тухайн аймгийн цэргийн анги болон Онцгой байдлын газрын алба хаагчид сургалт, дадлагыг хийлээ.

 

Сургалтаар Онцгой байдлын байгууллагын бүтэц, чиг үүрэг, гамшгаас хамгаалах тогтолцоо, эрсдэлийн төлөв байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба иргэн бүрийн оролцооны ач холбогдол, аюулыг таних, мэдээлэл авах албан ёсны эх сурвалж (nema.gov.mn, belenbai.mn), гэр бүл, найз нөхдийн дунд аврах төлөвлөгөө боловсруулах, бэлэн цүнх бэлтгэх, сургуулийн аюулгүй байдлын журамтай танилцах, цахим орчны мэдээллийн хэрэглээ, худал мэдээллээс сэргийлэх, гамшиг, ослын үеийн анхны тусламжийн онолын мэдлэг олгож, анхны тусламжийн суурь чадварын дадлага, сургуулилтаар тусламж, үйлчилгээ үзүүлэх чадварыг эзэмшүүллээ.

Ингэснээр бодит нөхцөл байдалд эрсдэлийг үнэлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадамжтай болж, өөртөө болон бусдад аюулын үед тусламж үзүүлэх ур чадвар, итгэл, зөв хандлагаа нэмэгдүүлэхээс гадна гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн мэргэжлийн байгууллагын биш, хүн бүрийн үүрэг, хариуцлага гэдгийг олгосон үр дүнтэй сургалт болсоныг онцолж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ