Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр аймгийн 1 суманд 1.6 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 43.2 мм, Дорнод аймгийн 6 суманд 4 мм, Сүхбаатар аймгийн 8 суманд 6 мм, Сэлэнгэ аймгийн 11 суманд 65.6 мм, Төв аймгийн 4 сум 13 мм, Хөвсгөл аймгийн 9 суманд 6 мм, Хэнтий аймгийн 4 суманд 5 мм бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 09-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 09-нд Монгол-Алтайн уулсаар, 10-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 11-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Өвөрхангай аймаг, Арвайхээр Дэлгэрэх дэнж баг байшин шатаж байна гэсэн дуудлагын 08.07-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 хэмжээтэй гал тогооны өрөөний хэсэг, эд хогшил  шатаж байсныг  ажиллаж унтраасан.  

Завхан аймаг, Улиастай сум Жинст баг давхрын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход  2 дугаар давхрын иргэн Ч, 3 дугаар давхрын иргэн П-ын тагт шатаж байсныг ажиллаж унтраасан         

Хэнтий аймаг, Хэрлэн сум Цогт-Өндөр баг ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Cat 330” загварын экскаваторын хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.    

 Ой, хээрийн түймэр: 

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум Хармай багийн “Их билдэгийн гол” гэдэг газар хилийн шугамын бүсэд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 359 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км, Монгол Улсын хилийн 339 дүгээр тэмдэгтээс 2 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Улсын тусгай хамгаалалтын газар, мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 08.06-ны өдрийн 19:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн “Жинст голын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 284 км, сумын төвөөс хойд зүгт 120 км, Монгол Улсын хилийн 324 дүгээр тэмдэгтээс 27 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 22 хүн, 12 морьтойгоор ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Увс аймаг, Сагил сум Баянзүрх багийн “Дэвсэн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сагил сумын Мэргэжлийн ангийн нийт 23 хүн, 3 автомашин, 7 мотоцикл, 1 морьтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 08.05-ны өдрийн 16:20 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.