ЦУОШГ:Өнгөрөгч сард хамгийн бага хур тунадас орсон байна

A- A A+

Өнгөрөгч долоодугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -0.6°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 1.1°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 8 дахь дулаан сар болж өнгөрлөө.

Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн 69 хувь нь дунджаас 1.0-ээс 3.0°С-аар дулаан, 30.2 хувь нь дунджийн орчим, 0.8 хувь нь дунджаас хүйтэн байсан байна. 

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 26 хувиар, олон жилийн дунджаас 7.9 хувиар тус тус бага байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 27 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө.

Харин агаарын температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд 41.3°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн аймгийн Чандагат суманд -1.2°С хүрсэн бол хөрсний температурын үнэмлэхүй их утга Улаанбаатар хотод 68°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн аймгийн Чандагат суманд -3°С хүрч хүйтэрсэн байна.

Хоногт хамгийн ихдээ Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 9-нд 66.6 мм тунадас орсон бол даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 942.5гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 766.6гПа хүрч тус тус ажиглагдаж, салхины хурд хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 33м/с хүрчээ.

Эх суровалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ