Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна

A- A A+

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.06/ 15:00 цагийн байдлаар нийт 6 ойн түймэртэй байгаагаас 3 ойн гал түймрийг цурамд оруулж, 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 227 алба хаагч, 17 автомашин, 1 нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, 4 автомашин буюу нийт 299 хүн, 21 автомашин, 1 нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын суманд-2, Увс аймгийн Сагил суманд-1 нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-Уул суманд-1, Баян-Өлгий аймгийн Булган суманд-1 буюу нийт 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.           

Өнгөрсөн 24 цагт  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”, Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”, Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан нийт 4 ойн гал түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд орууллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Энэ онд бүртгэгдсэн түймрийн 54.9 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 40.9 хувийг сансараас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 4.2 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ