Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн Цаг уурын товчоо цаг агаарын аюулын хамгийн өндөр буюу “хар” түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Азийн санхүүгийн нийслэлд эмнэлэг, сургууль, шүүх, бүртгэлийн газрууд үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын өмнөд хэсэгт нүүрлэсэн үерийн улмаас Гуандун мужид таван хүн амиа алдаж, 1300 гаруй аврагчийг хамарсан өргөн цар хүрээтэй эрэн хайх ажиллагааг явуулсан юм.

“Хүчтэй аадар борооны улмаас зам үерлэж, замын түгжрэл үүсэж болзошгүй. Иргэдийг аюулгүй газар хоргодохыг зөвлөж байна” гэж Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Хонконг болон ойролцоох Гуанжоу хотод цагт 60-90 мм хур тунадас унаж байна гэж Хятадын Цаг уурын албанаас мэдээлжээ. Хонконгт жилд дунджаар 2220 мм хур тунадас унадаг бөгөөд үүний талаас илүү хувь нь зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд ордог аж.
Хонконгийн “Диснейленд” парк нээлттэй ч хязгаарлагдмал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгааг мэдээлжээ.
2025/08/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/08/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/08/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ