Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ

A- A A+

Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Онцгой байдлын байгууллагын эмч нарын бүлэг газар дээр нь үзүүллээ.

Эмч нарын бүлгийг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэн ахалж,  НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хоногийн хугацаанд ажилласан юм.

Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн болон ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн анги болон бусад байгууллагуудын нийт 472 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээ хийх ажлыг зохион байгууллаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ