Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамнаас “Итали Улсын Иргэний хамгаалалтын газар”, “Олон улсын байгаль орчны хяналтын төвийн судалгааны сан”, “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл” зэрэг байгууллагуудтай хамтран Ази тивийн 8 оронд хэрэгжүүлж байгаа “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадавхыг нэмэгдүүлэх нь” сэдэвт талуудын зөвлөлдөх уулзалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНИУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета нар оролцлоо.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Гамшгаас хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллаж, төслийг хэрэгжүүлэх 8 улсын нэгээр сонгосонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү зөвлөлдөх уулзалт нь гамшгаас хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь тавигдах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Харин БНИУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета "Сүүлийн үед уур амьсгалаас үүдэлтэй тохиолдсон гамшгууд бидэнд "болзошгүй эрсдэлийг бууруулах" ба "дасан зохицох" гэсэн нэг зоосны хоёр талыг харуулж байна. Тиймээс Иргэний хамгаалалтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд шилдэг туршлагаа хуваалцах зорилгоор энэхүү төслийг Азийн 8 оронд хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд тухайн орны дэд бүтцийн чиглэлээр бодлого тодорхойлогчид, хэрэгжүүлэгч болон оролцогч талуудын "Гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтэц"-ийг байгуулахтай холбогдох ур чадвар, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний эхлэл нь энэхүү зөвлөлдөх уулзалт юм" гэлээ.
Итали улсын Иргэний хамгаалалтын газрын эрсдэлийн удирдлагын мэргэжилтнүүд удирдан зохион байгуулсан тус сургалтад дэд бүтэц, түүний гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой асуудал эрхэлсэн төрийн яам, агентлаг, холбогдох шинжлэх ухааны байгууллагын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Талууд зөвлөлдөх уулзалтаар дэд бүтцийг гамшигт тэсвэртэй болгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тэргүүлэх чиглэл болон хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, харилцан мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцсон юм.
2025/08/05
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/08/05
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/08/05
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.