Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ

A- A A+

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас амиа алдсан хүний тоо 44-т хүрч, есөн хүн сураггүй болсон талаар пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. 

Амиа алдсан хүмүүсийн 31 нь Миюнь дүүргийн ахмадын асрамжийн төвд байсан гэж Бээжин хотын даргын орлогч Шиа Линьмао мэдээлсэн байна. Сураггүй болсон хүмүүсийн дунд гамшгийн уршгийг арилгах, аврах ажилд оролцож байсан тосгоны намын хорооны дөрвөн нарийн бичгийн дарга байгаа аж. 

Бээжинд нүүрлэсэн үерт 300 мянга гаруй оршин суугч нэрвэгдэж, 24 мянга орчим байшин барилга эвдэрч сүйджээ. Хүчтэй аадар бороо хойд хэсгийн уулархаг нутгаар орсны улмаас 40 суурин газар, 312 тосгоны дэд бүтэц сүйдсэн бөгөөд долоодугаар сарын 23-29-ний хооронд Хятадын нийслэлд хүчтэй аадар бороо орж, Миюнь, Хуайроү, Янчин, Пингу зэрэг дүүргийн уулархаг нутагт хамгийн их хур тунадас унасан байна. 

.Аврах багийнхан 1879 хүнийг аварч, 3521 хүнийг нүүлгэн шилжүүлж, 56 тонн яаралтай тусламжийг хүргэжээ.

Мөн эвдэрч сүйдсэн орон сууцны засварын ажлыг түргэтгэх замаар гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн амьдрах нөхцөлийг баталгаажуулж, оршин суугчид тосгондоо аюулгүй буцаж ирэх боломжийг бүрдүүлэх аж. Түүнчлэн амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, зам, цахилгаан, ус, харилцаа холбоо зэрэг салбарын эвдэрсэн дэд бүтцийн засварын ажлыг шуурхай гүйцэтгэж байна гэж мэдээллээ. 

Эх сурвалж: montsame.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ