Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэж байна.

Дээрх түймрийг www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтаар илрүүлсэн бөгөөд автоамшин, техник хүрэлцэн очих боломжгүй учраас агаараас тандах, алба хаагчдыг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тодруулбал: Цагааннуур сумын Хармай багийн “Их билдэгийн гол” гэдэг газар хилийн шугамын бүсэд , Улаан-Уул сумын “Соёо” багийн “Жинст голын-Ам” гэдэг газарт түймрийн дулааны цэгийг ирүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
.jpg)
2025/08/01
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/08/01
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/08/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ