Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна

A- A A+

Та өөрийн амьдарч байгаа газар, ажиллаж байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлдэг үү.

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон зарлаж, гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, өөрийн болоод орчны аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх http://quiz.belenbai.mn/ сайтыг нээн ажиллуулж байгаа билээ.

“Аюулгүй байдлаа шалгах өдөр” өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд тохиож байгаа тул  иргэд, аж, ахуйн нэгж байгууллагыг  http://quiz.belenbai.mn/ сайтад хандан, өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Мөн тус үйлчилгээг "И Монголиа" апплейкшны "Онцлох цэс" булангаас авах боломжтой юм.

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан тус системийг энэ оны нэгдүгээр сарын 28-нд ашиглалтад оруулсан бөгөөд долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар 10.420 байгууллага,  16.204 өрх, 28.433 иргэн буюу нийт 55.057 хүн хандаж, мэдлэг, мэдээллээ дээшлүүлснээс Баянхонгор, Орхон, Хэнтий аймгууд тэргүүлж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ