Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтайн 3 суманд 2.4 мм, Дорнодын 1 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал нутгаар 12-14 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар, 8-р сарын 01-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +34...+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 8-р сарын 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 1х2 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-ын 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо автозамын зорчих хэсэгт 2 суудлын автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн А-ийн улсын дугааргүй “Тоёота приус-41” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Тоёота приус -41” загварын суудлын автомашинд зорчиж явсан З /8 настай эрэгтэй/, У /6 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/30
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/07/30
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/07/30
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.