Төслийн хамтарсан зохицуулах хорооны хуралдаан боллоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны VII хуралдаан  болж, хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, ЖАЙКА-ийн Хүрээлэн буй орчны газрын Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга Кобаяши Кэничи нар оролцож, үг хэллээ.

Хурандаа Ц.Уранчимэг “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар шатны төсөл” нь гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгамдаж байгаа бодит асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, үр дүн, ач холбогдол бүхий төсөл юм.Өнөөдрийн байдлаар тус төслийн хүрээнд газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сайжруулах, хүн ам олноор төвлөрсөн байгууллагуудын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дараах чухал ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна” гэлээ.  

ЖАЙКА-ийн Хүрээлэн буй орчны газрын Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга ноён Кобаяши Кэничи “Япон Улсад 1995 онд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 6000 гаруй хүн амь насаа алдаж, олон арван мянган иргэн гэмтэж, их хэмжээний барилга байгууламж эвдэрч, нурсан. Энэ гамшигт төрийн болон эмнэлгийн зориулалттай олон нийтийн барилгууд ч өртсөн нь тус улсын газар хөдлөлтийн эсрэг бэлтгэл хангалтад томоохон сургамж болсон юм. Үүний дараа Япон Улс бүх нийтийн барилга байгууламжийг газар хөдлөлтийн тэсвэртэй болгох төлөвлөгөө боловсруулж, холбогдох норм, заавар, зөвлөмжийг шинэчлэн баталж, хүчитгэл хийх хөрөнгийг төрөөс шийдвэрлэн хэрэгжүүлсэн. Хийсэн ажлуудыг олон нийтэд нээлттэй сурталчилж, мэдээллийн ил тод байдлыг хангах замаар иргэдийн ойлголт, хандлагыг өөрчилж чадсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар Япон Улс бүх төрийн болон олон нийтийн зориулалттай барилга байгууламжид газар хөдлөлтийн эсрэг хүчитгэл хийж дууссан байна” хэмээн онцолсон юм.

Хуралдаанд ХББОСЯ, Сангийн яам, ЭМЯ, БХТ, ЭЗХЯ, БШУЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын холбогдох мэргэжилтэн,төлөөлөгчид оролцож, төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар танилцуулсан юм. 

 Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, хүн ам төвлөрсөн бүсүүд улам тэлж буй энэ үед бид хэзээ, яг хаана газар хөдлөлт болохыг урьдчилан тооцоолох боломжгүй хэвээр байна. Тиймээс дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Японы туршлага, хандлагыг үндэс болгох, төрийн болон олон нийтийн зориулалттай барилга байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй болгох ажлыг нэн тэргүүнд санхүүжүүлж, төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байгаа юм. 

Тиймээс хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд:

•           2024 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн шинэ корпусын барилга угсралтын ажлын зураг төсөл, төсвийг боловсруулж, 2025 оны улсын төсөвт тусган, төлөвлөсөн графикийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн.

•           20 дугаар сургууль, 160 дугаар цэцэрлэг болон Цаг уур, орчны шинжилгээний газрын барилгын зураг төсөл, төсвийн баримт бичгийг боловсруулан батлуулж, 2026 оны улсын төсөвт тусгуулахаар холбогдох байгууллагууд руу хүргүүлээд байна.

•           Барилга байгууламжийн газар хөдлөлтийн үнэлгээ болон бүтэц бэхжүүлэх арга зүйг тусгасан шинэчилсэн дүрэм, заавруудыг боловсруулан, Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Хот байгуулалт, орон сууцны яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.

Мөн зөвхөн инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлээд зогсохгүй барилгын норм, норматив, арга зүй, бодлого боловсруулах, эрх зүйн орчныг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг уялдаа холбоо бүхий олон талт арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж байна. Энэ нь Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хүн ам болон дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах үндэсний чадавхыг эрс нэмэгдүүлж байгаа томоохон алхам юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.