Төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

A- A A+

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг  Япон улсын “ЖАЙКА” ОУБ-ын Хүрээлэн буй орчны газрын Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга Кобаяши Кэничи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хурандаа Ц.Уранчимэг хоёр орны хамтын ажиллагаа олон жил үргэлжлэн тэлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавжуулах зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөррүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон танилцуулсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын гал унтраах технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийг 2009-2010 онд, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн I шатыг 2016-2019 онуудад хэрэгжүүлж, эрсдэлийн үнэлгээ, сургалт, удирдамж, инженерийн үнэлгээ, загвар зураг төсөл, багаж, тоног төхөөрөмж нийлүүлэлт зэргээр цогц ажлууд хийгдсэн бол тус төслийн II шатыг 2021-2026 онд хэрэгжүүлж байна.  

 Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “ЖАЙКА”-ийн богино болон урт хугацааны сургалтад тогтмол хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсээр байгааг онцоллоо.

Уулзалтаар цаашид улсын нөөцийн хүнсний бараа, материал хадгалах механикжсан агуулах байгуулах төсөлд хамтран ажиллах, газар хөдлөлтийн эрсдэлийн мониторингийн Япон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах боломжийг судлах, ой, хээрийн түймэр, хөрсний гулсалт, үер зэрэг байгалийн гамшгийг илрүүлэх, урьдчилан мэдрэх, хянах систем нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, судлаач солилцооны тогтолцоог өргөжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ