Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.28/ 11:00 цагийн байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-1, Мандал суманд-1, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1 буюу 7 ойн түймрийг хяналтад авч цурамд оруулахаар ажиллаж байна.
.jpg)
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 265 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 191 хүн, 17 автомашин буюу нийт 456 хүн, 28 автомашин, 1 нисдэг тэрэг, 15 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Дээрх түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар газар дээр нь үзүүлж байна.

Улсын хэмжээнд он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 206 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн дүнтэй байна.
2025/07/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/07/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/07/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ