Онцгой байдлын ерөнхий газар олон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой байдал, Иргэний хамгаалалтын хороо хоорондын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тус улсын Зарлан мэдээлэх шуурхай удирдлагын төвөөр зочилж, шуурхай удирдлага зохион байгуулалтын ажиллагаатай танилцахаас гадна хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүрээнд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, тохиролцсон юм.

Харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах, тогтмол уулзалт зохион байгуулах, Онцгой байдлын байгууллагуудын алба хаагч, мэргэжилтнүүдийг харилцан солилцох, туршлага судлуулах, аврах ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт, дадлага, хамтарсан сургуулилт тогтмол зохион байгуулах, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, мэдлэг, арга туршлагаа хуваалцах, харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Тус уулзалт болон туршлага судлах арга хэмжээ нь хоёр орны Онцгой байдлын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, ирээдүйд гамшгийн эрсдэлийг бууруулах, хохирлыг багасгах хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам гэдгээрээ онцлог юм.

Хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлснээр хоёр талын хамтын ажиллагааг илүү системтэй, үр дүнтэй болгож, гамшгийн үед шуурхай, уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.
2025/07/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/07/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/07/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ