Эртнээс бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймаг, нийслэлийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонслоо.

    Улсын хэмжээнд  он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр /16:00/ цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 7, Ерөө суманд 6, Мандал 2 нийт 14 ойн түймрээс 8 гал түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар, 6 түймрийг хяналтад авч цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 235 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 221 хүн, 16 автомашин, нийт 456 хүн, 29 автомашин, 1 нисдэг тэрэгтэй  үүрэг гүйцэтгэж байна.

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага мэдээллийнн дагуу тухайн аймаг, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн ангийнхан хамтран хохирлын хэмжээг тогтоож, орон нутгийн хэмжээнд хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгааг хурлын мөн танилцууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 138 станцын мэдээгээр хуурайшлын зэргийг өдөр бүр тооцоолон гаргаж байна. Монгол орны нийт нутгаар долоодугаар сарын 24-ний өдөр бороо орсон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаас бусад нутгаар хуурайшилтын зэрэг дундаас дээш түвшинд байна.  

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгаас Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй аймаг гэж үнэлэгдсэн байна.

Тиймээс Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

Ойн ашиглалт, цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгуулах бодлогын баримт бичиг гаргах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр мэргэжлийн яам, агентлагтай хамтран ажиллах,

Байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд тогтмол мэдээ, мэдээлэл хүргэх, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх,

Энэ жил нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гандуу, бэлчээрийн ургамлын ургалт, малын тарга тэвээрэг тааруу байгаа тул ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг аймаг, сум, айл өрхийн түвшинд эртнээс сайтар хангах,

Отор нүүдлийг эртнээс оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,

Өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зах зээл дээр хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж, холбогдох зохицуулалтын арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлэх, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулж эрсдэлийг бууруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

Орон нутгийн төсөвт гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг суулгаж батлах зэргийг анхаарууллаа.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.