Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар, тус улсын Засгийн газрын дэргэдэх онцгой байдал иргэний хамгаалалтын хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, тус улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой байдал, иргэний хамгаалалтын хорооны дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцохоор боллоо.
Мөн Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулна.

2025/07/24
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/07/24
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/07/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ