Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 7 мм, Дарханы 4 суманд 4.7 мм, Дорнодын 6 суманд 12.9 мм,Увсын 2 суманд 2.4 мм, Төвийн 5 суманд 3 мм, Сэлэнгийн 3 суманд 0.8 мм, Сүхбаатарын 2 суманд 0.1 мм, Өвөрхангайн 2 суманд 11 мм, Хөвсгөлийн 7 суманд 5 мм, Хэнтийн 2 суманд 0.6 мм, бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр +10…+15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Ерөө голын хөндийгөөр +16...+21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +28…+30 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Айраг сум 4 дүгээр баг, ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 00:25 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход М-ийн “Хово ZZ3257N4147W” загварын ачааны автомашины чиргүүлийн баруун талын хойд 2 дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот Налайх дүүрэг 6 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн амралтын газрын 10х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Багануур дүүрэг “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Chery Jetour X50” загварын 3 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан байсныг ажиллан татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/24
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/07/24
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/07/24
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.