“Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа

A- A A+

Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангаас зарласан 16 шилдэг төслийн нэгээр ОБЕГ-ын харьяа Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв-123 дугаар ангийн “Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл шалгарч, хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

“Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл нь орон нутгийн олон нийтийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ байгууллагын чадавхыг сайжруулан бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд хэрэгжих юм.

Энэ жил 350 гаруй төслийн санал хүлээн авснаас 16 төслийг шалгаруулсан бөгөөд  Канад сан нь 1997 оноос хойш манай улсад 8 сая гаруй канад долларын 500 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ