Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүллээ

A- A A+

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг хуралдуулан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 13:00 цагийн байдлаар 16 түймэртэй байгаагаас Ерөө сумын "Агуйт" гэдэг газар гарсан түймрийг цурманд оруулж, 15 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тиймээс түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хүн, хүч хэрэгслийг хуваарилан, бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ