Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна

A- A A+

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн  Ерөө сумын "Агуйт",  Булган аймгийн Сэлэнгэ сумын "Наран" гэдэг газар  гарсан 2 ойн гал түймрийг цурамд оруулсан. 

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-6, Ерөө суманд-6, Мандал суманд-3, Хэнтий аймагт-1 буюу нийт  16 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийн голомтод  Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 209 хүн, 17 автомашин буюу нийт 429 хүн, 30 автомашинтай ажиллаж байгаа юм.

Мөн түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн, хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ