ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ой, хээрийн түймэр, гол, усны нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.
Хурлаар ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, аялал, амралтын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгаж, үүрэг чиглэл өгсөн юм.
Тухайлбал, Бүсийн хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг бүсийн төвийн захирагч нар шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж, штабын зохион байгуулалтад шилжих, ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, шаардлагатай хүч хэрэгслийг оновчтой зохион байгуулах, ой, хээрийн гал түймэр, үер, усны эргүүлээр ажиллах хүн хүч, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, аймаг, сумдын Онцгой комисстой хамтран шуурхай ажиллахыг онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн тогтоосны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх анги, салбараас бусад орон нутгийн салбар, нэгжийг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсэд хувааж, гамшиг, томоохон осол, аюулт үзэгдлийн үеийн удирдлага зохицуулалтыг бүсчилсэн тогтолцоогоор зохион байгуулж байна.
2025/07/21
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/07/21
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/07/21
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.