
Баяр, амралтын өдрүүдэд эрэн хайх аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, ой, хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, голд болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн 3, мал амьтны гоц халдварт өвчний 1 буюу нийт 106 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тусламж, үйлчилгээг үзүүллээ.
Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 17, уруйн үерт 2, объектын гал түймэрт 1 буюу нийт 20 хүн амь насаа алдсаны 6 нь хүүхэд байна.
Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдлоор 17 хүн (том хүн 13, хүүхэд 4) амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.
Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нууранд давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагын 1720 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 664 алба хаагч, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын 160 ажилтан, сайн дурын бүлгийн 368 хүн буюу нийт 2912 хүн, 656 техниктэйгээр хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг зохион байгууллаа.
2025/07/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/07/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/07/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ