Иргэний хамгаалалтын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцлээ

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагын (ICDO) Ерөнхий Ассемблейн ээлжит бус III чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалтаар тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль болж, гишүүн орнууд иргэний хамгаалалтын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцсэн юм.

Мөн чуулганы үеэр хурандаа Х.Сүхбаатар, Азербайжан Улсын Онцгой байдлын сайдын нэгдүгээр орлогч сайд, дэслэгч генерал Рафайл Мирзоевтой уулзалт хийж, гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцох талаар санал солилцлоо.

Түүнчлэн ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Роман Курынинтай уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ