Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн ????түймрийг унтраахаар ажиллаж байгаа Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газар, НОБГ болон Үндэсний аврах бригадын алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар ангийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажиллаж байгаа юм.

Түймрийн голомтод ажиллаж байгаа 152 алба хаагчдад зөгий, хачиг, могойнд хатгуулсан үеийн тусламж, шархны анхны цэгцлэлт, хордлого тайлах болон дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг эмчилгээ, түлэгдэлт, харшил, хөл холгосон, хоол боловсруулах замын эмгэг, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хатиг, арьсны идээт үрэвсэл зэрэг зовуурийн хүрээнд эмчилгээ, үйлчилгээг хийж байна.

2025/07/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/07/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/07/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ