Алба хаагчдад байгууллагын шагнал гардуулж, цол олголоо

A- A A+

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой,  Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагч, ахмад ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.  Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Аринбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм. 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны  "Тэргүүний ажилтан" тэмдгийг 4 алба хаагчдад гардуулсан бол ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг 8, хошууч цолыг 9, ахмад цолыг  23, ахлах дэслэгч цолыг 18, дэслэгч цолыг 4  алба хаагчдад олгосон юм. Мөн “Онцгой байдлын байгууллагын 1,2,3 дугаар зэргийн тэмдэг”-ээр 57 алба хаагчийг, “Жуух бичиг”-ээр 43 алба хаагчийг тус тус шагналаа. 

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян , Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд ч үүргээ гүйцэтгэж, ой, хээрийн түймрийн голомт, усны эргүүл, Ажиллагааны шуурхай штаб гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлээд шагнагдсан алба хаагчдад баяр хүргэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.