Аймаг, нийслэлийн Шуурхай штабуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

A- A A+

Үндэсний баяр наадмын амралтын өдрүүд эхлэх гэж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн шуурхай штабын удирдлага, бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ой, хээрийн түймэр, гол, усны осол, гэнэтийн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, нөхцөл байдлыг тухай бүрт үнэлэн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг чиглэл болгосон юм. 

Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ОБЕГ, 21 аймаг, нийслэлийн Ажиллагааны шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэнэ.

Мөн улсын хэмжээнд болзошгүй гол, усны ослоос сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүргэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ