ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан ШюЛян, Хуурай замын цэргийн атташе, ахлах хурандаа Ма Чи нарыг хүлээн авч уулзлаа.

Хурандаа Ц.Ганзориг хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй болохыг онцлоод, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, тохиолдсон байгалийн гамшгийн үед дэмжин, тусламж үзүүлдэгт талархал илэрхийлсэн юм.

Энэ үеэр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Онцгой байдлын албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тус улсад цэргийн хэргийн богино хугацааны сургалтад алба хаагчдыг оролцуулах урилгыг гардуулж, ахлах хурандаа Жан ШюЛян цаашид талуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

2025/07/09
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/07/09
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/07/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ