Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангайн 13 суманд 22 мм, Баян-Өлгийн 4 суманд 7.1 мм, Булганы 10 суманд 52 мм, Дархан-Уулын 1 суманд 0.8 мм, Дорнодын 2 суманд 7.2 мм, Дундговийн 5 суманд 5 мм, Завханы 3 суманд 9.4 мм, Өвөрхангайн 2 суманд 3 мм, Өмнөговийн 1 суманд 0.8 мм, Төвийн 1 суманд 2 мм, Сүхбаатарын 1 суманд 1.7 мм, Хөвсгөлийн 6 суманд 65 мм, Хэнтийн 11 суманд 21 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 02:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 05:27 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 65 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 135 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан.  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын  нийт 30 алба хаагч ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.08-ны өдрийн 09:35 цагт цурамд оруулж, 14:40 цагт бүрэн унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн “Чинчулуу-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км, сумын төвөөс зүүн урд зүгт 140 км, Түнхэл багаас зүүн хойд зүгт 100 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.07-ны өдрийн 12:35 цагт цурамд оруулж, 07.08-ны өдрийн 16:15 цагт бүрэн унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.