“Дата аналитик-Практик” дадлага сургалтад тайлан мэдээ боловсруулалт, дүн бүртгэл хариуцсан холбогдох 30 орчим мэргэжилтэн хамрагдаж, сертификатаа гардан авлаа.
Сургалтыг энэ сарын 7-8-ны өдрүүдэд МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори болон "Тинк Про" төвийн багш нар удирдан явуулсан гэдгээрээ онцлог юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хаалтын ажиллагаанд оролцож, хэлсэн үгэндээ, “Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бодлого үйл ажиллагаандаа ашиглах, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх энэхүү сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад амжилт хүсээд, сурсан, мэдсэн зүйлээ байгууллага болоод өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгасан юм”.

Хиймэл оюун ухааны хөгжил, өгөгдөлд суурилсан шинжлэх ухааны үндэслэл бүхий төрийн бодлоготой уялдсан шийдвэр гаргалтыг оновчтой болгох тайлан, дашбоард боловсруулах, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тоон өгөгдөлд суурилан шийдвэр гаргах, өдөр тутмынажлын цагийг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий тус сургалт нь олон улсын томоохон аналистуудын дата анализ хийхэд ашигладаг Power BI программыг хэрхэн ашиглах аргазүйг алба хаагчдад олголоо.

Тус сургалтад хамрагдсанаар Power BI болон Excel-ийн хэрэглээний мэдлэгээ сайжруулж, алба хаагчид мэдээллийг үр дүнтэй цуглуулах, ангилах, шинжлэх, харьцуулах замаар нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах чадавх нэмэгдэж, Excel дээр өгөгдлийг боловсруулж, Power BI ашиглан визуал хэлбэрээр танилцуулах чадвартай болж, албаны тайлан, судалгаа, дүн шинжилгээ илүү ойлгомжтой, шуурхай, нягт нямбай болох боломжтой болох, гар аргаар хийдэг байсан олон дахин давтагддаг тооцоолол, нэгтгэл, тайлагналын ажлыг автоматжуулан, богино хугацаанд гүйцэтгэх боломж бүрдсэн, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийг илүү нарийвчлалтай, бодит цагийн горимоор гаргах боломжтой болсноор удирдлагын шийдвэр гаргалт, төлөвлөлт, зохион байгуулалт оновчтой болох, алба хаагчид мэдээллийн технологи, өгөгдлийн шинжилгээ, тайланг орчин үеийн ур чадварыг эзэмшиж, мэргэжлийн хувьд өсөн дэвших боломж нэмэгдэх зэргээр олон талын ач холбогдолтой юм.

2025/07/09
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/07/09
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/07/09
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.