Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн мэдээлэлтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл, үер, ой хээрийн түймэр, усны ослоос эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, Улаанбурхан өвчин, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад дэмжлэг үзүүлж, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба болон орон нутгийн мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг даргын захирамжаар Шуурхай штабыг байгуулан, Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч томилгоожуулан үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Ажиллагааны шуурхай штабаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэл, дүүргийн шуурхай штабын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан үүрэг чиглэл өгч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа.
Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгийн 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум байгаа бол нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 2174 байршилд 1917 айл өрхийн 7784 хүн ам байна.
Мөн улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтад хамрагдах болон нөхөн шивэх 10 сараас 15 насны 227.836 хүүхэд байгаагаас 109.950 хүүхэд хамрагдсан нь 48 хувийн үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.08/ 18:30 цагийн байдлаар нийт 12 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан 2 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5, Мандал суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт 11 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 385 алба хаагч, 11 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 53 хүн, 7 автомашин, буюу нийт 438 хүн, 18 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлтэй танилцсаны дараа холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
Баяр наадмын өдрүүдэд тохиолдож болзошгүй гамшиг, осол болоод ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлыг хангуулж, унтраах ажиллагаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангуулж, хугацаа алдахгүй ажиллуулах,
Ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг тогтооход анхаарч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах
Гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, амрагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа байдалд хяналт шалгалтыг зохион байгуулах,
Үерийн эрсдэлтэй цэгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, элс гэх мэт шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх,
Үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх,
Үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
2025/07/08
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/07/08
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/07/08
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.