Японы профессор багш нар мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Цукүбагийн их сургууль, “Сабо Фронтиэр” сантай хамтран  “Гамшгаас хамгаалах ангиллын сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг” энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.


Сургалтад Япон Улсын гамшгаас хамгаалах сургалт, судалгааны төв “Сабо Фронтиэр” сангийн Судалгааны II газрын орлогч дарга, төлөвлөлт, судалгаа хариуцсан захирал, доктор профессор Мики Чиба, Цукүбагийн их сургуулийн профессор Учида Таро нар оролцож,  онол, дадлага хосолсон  хэлбэрээр сургалтыг явуулсан.  

Алба хаагчдад цаг уурын болон байгалийн үзэгдлээс шалтгаалсан гамшгийн төрөл, түүний эрсдэлийг бууруулах стратеги, урьдчилан сэргийлэх болон яаралтай хариу арга хэмжээний зохион байгуулалт, гамшгийн менежментийн одоогийн тогтолцоог үнэлэх, оновчтой болгох арга зүй, орон нутгийн онцлогт тулгуурлан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх аргачлал, гамшгийн талаарх олон нийтийн ойлголт, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр цогц мэдээллийг өглөө. 


Мөн сургалтын хүрээнд Япон Улсад тохиолдож байгаа гамшгийн цагийн байдалд суурилсан бодит жишээн дээр дадлага хийж, онолын мэдлэгийг бодит нөхцөл байдалд хэрэглэх ур чадварт суралцах боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм. 


Сургалтын үр дүнд урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхыг онол, дадлага хосолсон хэлбэрээр бэхжүүлж, гамшгийн менежментийн тогтолцоог сайжруулах, орон нутгийн нөхцөлд тулгуурласан асуудал шийдвэрлэх аргачлалыг эзэмшүүлж, Цукүбагийн их сургууль, “Сабо Фронтиэр” сан зэрэг гадаад түншүүдтэй хамтран ажиллах, туршлага солилцох шинэ боломжийг бүрдүүлэхээс гадна байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох зэрэг ач холбогдолтой байсныг онцоллоо. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ