Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорнод /1 сум/-1.7 мм, Дорноговь /2 сум/ -7 мм, Дундговь /4 сум/-4.7 мм, Өмнөговь /10 сум/-6 мм, Сүхбаатар /1 сум/-1.7 мм, Хэнтий /1 сум/-1.5 мм аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар +28…+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. 

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна.

Төлөв: 08-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур: 09, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +8...+13 градус дулаан, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 07:13 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй гараашын  дээвэр, 1 м.куб мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Бантал сум Лүн багийн багийн “Задгай”-д /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун зүгт 1 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатр хотоос-Хэнтий аймгийн чиглэлд 13 тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан Ц-ын “VOLVO FH12” загварын автомашины ачаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Говьсүмбэр аймаг, Шивээговь сум  Бэхт багийн “Хаялага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нууранд хийлдэг завиар тоглож байсан өсвөр насны хүүхэд салхинд туугдан нуурын эргээс холдмон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Э/ 14 настай, эмэгтэй/нь хийлдэг завиа оморлож нуургийн эргээс бэхэлсэн байсан нь тасар нуурын салхинд туугдан нуурын эргээс 100 метр холдсон байсныг  ажиллаж эсэн мэнд нуурын эрэг дээр гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. 

Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.