ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэл, дүүргийн Шуурхай штабын үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 07-ныг хүртэл нийслэлийн 9 дүүрэг, Төв аймагт ажиллаж, ой, хээрийн гал түймэр, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, үерийн үед ажиллах удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлтийн хэрэгжилт, эрсдэлийг бууруулах чиглэлийн үйл ажиллагаатай танилцаж, аргазүйн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Мөн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хүн, хүч хэрэгслийн томилгоо, техник, багаж, хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулна.

2025/07/03
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/07/03
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2025/07/03
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.