Онцгой байдлын ерөнхий газраас “Дөрвөлжин интернэйшнл” ХХК-тай хамтран “Аврах ажиллагааны тусгай зориулалтын багаж хэрэгслийн ашиглалтын дадлага, сургалт”-ыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, нийслэлийн Аврах анги, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, салбарын 30 орчим аврагч хамрагдсан юм.

Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж тус сургалтыг Швед Улсын "Треллеборг" компанийн сургагч багш нар удирдан явууллаа.

Хот суурин газарт газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны өндөр даралтад хийн ажиллагаатай багаж хэрэгслийн ашиглалт, засвар, үйлчилгээний сургалтыг онол болоод дадлагаар эзэмшүүлссэн юм.

Олон улсын аврагч нарын ашиглаж байгаа тус багаж хэрэгслээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах нэгжийг үе шаттайгаар хангах ажлыг эхлүүлээд байна.

2025/07/03
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/07/03
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/07/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ