Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долдугаар сард бүртгэгджээ

A- A A+

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна.

Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдснээс 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, 5 хувь нь Орхон голд осолджээ. 

Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их бүртгэгдээд байна.

Харин улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 39 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 23 хүн амь насаа алдсаны 16 нь том хүн, 7 нь хүүхэд байгаа юм.

Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ