Европ тивийн ихэнх хэсэгт ойрын өдрүүдэд цаг агаар хэт халж байна. Хэт халууны үеэр иргэд оршин суугчдыг эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Нөгөөтэйгүүр хэт халуун хуурай цаг агаарын улмаас ойн түймэр газар авах эрсдэл үүслээ. Тиймээс түймрийн бүсэд амьдардаг иргэдийг түр орогнох байр руу шилжихийг орон нутгийн эрх баригчид зөвлөж байна.
Хамгийн их халж байгаа нь Испани улс байна. Тус улсын Севиль мужид агаарын температур хамгийн өндөр тоог зааж байна. Мужийн ихэнх хэсэгт агаарын температур цельсийн 40 хэмтэй байна. Өнгөрсөн бямба гарагт Эль Гранадо сууринд агаарын температур цельсийн 46 хэмд хүрснийг Испанийн цаг уурын алба мэдээлжээ. Энэ зургадугаар сард Испани улсын хэмжээнд урьд өмнө тохиолдоогүй хамгийн халуун зургадугаар сар болж байгааг цаг уурчид хэлжээ.
Испани улсаас гадна Португал, Итали, Хорват, Франц, АВстри, БЕльги, Босни болон Херцеговини, Унгар, Серби, Словени, Швейцарь улсуудад хэт халуун цаг агаарын урсгал дайран өнгөрч байна.

Испанийн Барселонад өнгөрсөн амралтын өдөр хэт халуунд зам цэвэрлэж байсан эмэгтэй ээлжийн ажлаа дуусгаад нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг хэл халуунаас үүдэлтэй байж магадгүй гэж үзэн, мөрдлөг шалгалтын ажлыг явуулж байна.
Итали улсад хэт халуунд өндөр настай, хорт хавдартай болон орон гэргүй хүмүүс хэт халуунд цохиулах болон бусад халуунаас үүдэлтэй өвчин эмгэгээр өвчилж эмнэлэгт хандсан тохиолдол гарч байна. Италийн Болонья хотод халуунтай тэмцэж байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэхийн тулд агаар сэрүүцүүлэгч, үнэгүй усаар үйлчлэх долоон газрыг нээжээ. Мөн Ромд 70 гаруй усан санг үнэгүй болгох шийдвэр гаргасан байна. Италийн 21 хотод цаг агаарын онц ноцтой байдлаас сэрэмжлүүлэх аюулын дээд түвшний түгшүүр зарлажээ.
Португалын нийслэл Лисабон хотод иргэдийг өдрийг халуунд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Гэсэн ч иргэд орон нутгийн удирдагчдын шийдвэрийг дагаагүйгээс болж наранд цохиулах, арьсаа гэмтээж түлэгдэх зэрэг тохиолдол олон гарчээ.
Балканы баруун хэсгийн улсуудад агаарын температур мөн цельсийн 40 хэмд хүрч халж байна. Серби улсад 19 дүгээр зуунд агаарын температур хэмждэг болсноос хойшхи хамгийн халуун өдөр өнгөрсөн бямба гарагт тохиожээ. Умард Македониад мөн агаарын температур цельсийн 42 хэмд хүрчээ.
Энэ мэтчилэн хэт халахтай зэрэгцэн бусад байгалийн гамшгууд үүсэх эрсдэл бий болж байна. Юун түрүүнд хуурайшилтаас үүдэлтэй ойн түймэр асах эрсдэлтэй байгааг орон нутгийн эрх баригчид Европ даяар сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: eagle.mn
2025/06/30
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/30
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/30
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.