Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар мэдээлэл сонслоо

A- A A+

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан нар ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хурал хийж, мэдээлэл сонслоо.

Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод ажиллах үеэрээ түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын дарга, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар оролцсон юм.

Цахим хурлаар Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, түймрийн голомт, хүн хүч, техник хэрэгслийн байршил, цаашдын эрсдэл, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт нийт 11 түймрийн дуудлага бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 138 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.4 % өссөн дүнтэй байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ