Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шарын гол, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 5 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.
Мөн Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан нийт 9 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин II баг Ялбагийн “Асгатын ам” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II багийн “Даваат” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, НОБГ, орон нутгийн нийт 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Шарлан гол” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, НОБГ-ын 70 гаруй алба хаагч ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн багийн Сөдтэйн даваа гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймрийн голомтод Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын 30 орчим алба хаагч, орон нутгийн 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газарт энэ сарын 26-нд гарсан түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 36 хүн , 3 автомашинтайгаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон I багийн "Баруун тас" гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймэрт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр түймрийн тандалт хийж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Худгийн гуу” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн нийт 50 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолжны өндөр” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тээвэрлэн хүргэж, үүрэг гүйцэтгэж байна.

2025/06/28
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/28
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/28
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.