ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Мөнхбаяр, Усан замын тээврийн хяналт, бүртгэлийн албаны дарга Т.Олонбаяр нарыг хүлээн авч уулзлаа.
ОБЕГ, Далайн захиргаатай хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 онд байгуулж, Гамшгаас хамгаалах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усан замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, усан замын тээврийн хэрэгслээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх, эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулах, усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Уулзалтын үеэр хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохиролцохын зэрэгцээ баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
2025/06/27
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/27
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ