Сүүлийн 21 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн байна

A- A A+

Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Улсын нөөцийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, даргын зөвлөлийн гишүүд болон үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцсон юм.

Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан илгээсэн мэндчилгээндээ  “Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нөөцийн агуулахын барилга байгууламжийг шинэчлэн сайжруулах, улсын нөөцийн бэлэн байдлыг хангах асуудлыг Монгол Улсын урт  болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитикийн хурцадмал байдлын улмаас улс орны аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсон эгзэгтэй энэ цаг үед бид олон улсын чиг хандлагад нийцүүлэн нөөц бүрдүүлэлт, бэлтгэл бэлэн байдалд онцгой анхаарах, үүрэг гүйцэтгэх арга барил, техник хэрэгслээ шинэчлэх, үйл ажиллагаандаа технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх, илүү шуурхай, үр дүнтэй ажиллах нь бидний цаашдын нэн тэргүүний зорилт болж байна” хэмээн онцолсон байна.

Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Өнгөрсөн зууны дунд үе буюу тэртээ 1965 онд Монгол Улсын төрөөс улсын нөөцийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг анх гаргаж, улсын нөөцийн тогтолцоог бүрдүүлж эхэлснээс хойш нэгэн жарантай золгож байна. Түүхэн энэ хугацаанд энэ байгууллагын чиг үүрэг цаг үеийн онцлог, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлагыг даган тасралтгүй хөгжиж, үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах стратегийн салшгүй бүрэлдэхүүн хэсгийн нэг болон хөгжиж ирлээ.  Улсын нөөцийн байгууллага нь зуд, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи шуурга, цар тахал зэрэг төрөл бүрийн гамшгийн нөхцөл байдлын үед төдийгүй улс орны  төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо, 1990-ээд онд өрнөсөн нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед болон эдүгээ цагийн чөлөөт эдийн засаг, зах зээл гэсэн нийгэм, эдийн засгийн хувьслын бүхий л хугацаанд аливаа хямралыг гэтлэн давах, нийгэм, эдийн засгийг тэнцвэржүүлэхэд хэрэгцээт нөөцийг бүрдүүлэх, хүн амыг хүнс, бараа материалаар хангах, ахуй амьжиргааг нь тэтгэх үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ” гэлээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Өргөн хэрэглээний барааны улсын нөөц байгуулах тухай” маш нууц тогтоолыг баталж, улсын нөөцийн бараа, материалыг хуримтлуулж эхэлснээр Улсын нөөцийн байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Тэр цагаас хойш  байгалийн гамшиг, болзошгүй гэнэтийн аюул, нийгэм, эдийн засгийн хүндрэл зэрэг улс оронд нүүрлэсэн томоохон бэрхшээлийн үед хэрэглэгдэх нэн чухал шаардлагатай хүнсний бараа, таримал ургамлын үр, хүнсний буудай, өвс тэжээл, үйлдвэрлэл-техникийн бараа, материал, машин механизм, хүн малын эм хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган, шаардлагатай үед  нэн хэрэгцээтэй бараа, материалаар түргэн шуурхай хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна.

Сүүлийн 21 жилийн хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, аюулын хор уршгийг арилгах зорилгоор Засгийн газрын 120 гаруй удаагийн шийдвэрээр нийт 200 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий хүнс, өвс тэжээл, эрчим хүчний тоног төхөөрөмж, автомашин, гэр, хувцас хэрэглэл, эм бэлдмэл, ариутгалын бодис, газрын тосны бүтээгдэхүүн зэргийг нийлүүлэн, нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэлийг сааруулах, иргэдийн амьдралын хэвийн нөхцөлийг хангахад зарцуулжээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.