Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот /2 мм/ болон, Булган /3 мм/, Дархан-Уул /10.4 мм/, Завхан /0.2 мм/, Төв /2 мм/, Орхон /1,3 мм/, Өвөрхангай /5.6 мм/, Сүхбаатар /01-04 мм/, Хөвсгөл /4 мм/, Хэнтий /0.2 мм/ аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. +30…+32 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Гал түймэр:
Увс аймаг, Цагаанхайрхан сум 4 дүгээр баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км Баруунтуруун сумаас баруун зүгт 40 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 15х40 метрийн хэмжээтэй модны үйлдвэрийн байр бүрэн шатаж байсныг ажиллаж тархалтыг зогсоосон.
Ховд аймаг, Жаргалант сум Бичигт баг хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 30 ширхэг шуудайтай аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” /Хэргийн-Оорц/ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. 06.26-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид,, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд ажиллаж, 11:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 285 га талбай өртсөн.
Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуу нийт 38 хүн ойн түймрийг унтраахаар ажиллаж, 06.26-ны өдрийн 17:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймаг, Баян-Уул сум Өвөр-Эрээн багийн “Тарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Аврах ангийн анги, Хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын Мэргэжлийн анги, Баяндун сумын Мэргэжлийн ангийнхан нийт 50 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж, 06.27-ны өдрийн 04:00 цагт ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймрийн урт нь 3 км, өргөн нь 1.2 км байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/27
Шинэ мэдээХарилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болголоо.
2025/06/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/06/27
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 05-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.