Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх зэрэг нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүхэн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар халж, дундаж температур гуравдугаар арав хоногийн дунд үе хүртэл олон жилийн дунджаас 2–5°С-аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджас 1-3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын аадар бороо, бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3°С-аар сэрүүн байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар аадар бороо, бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дүнд үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа хэдий ч нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–5°С-аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүн байх төлөвтэй байна.

2025/06/26
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/26
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/26
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.