Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

A- A A+

УОК-ын II хурлын тэмдэглэл, 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийслэл, аймгийн шуурхай штабыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ОБЕГ-ын даргын тушаалаар Ажиллагааны удирдлагын Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна. 

Ажиллагааны шуурхай штабын даргаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг ажиллаж, ОБЕГ, НОБГ-ын  бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, ЦХИХХЯ, ЭХЯ, АҮЭБЯ, ЦЕГ, Ойн газар, ЦУОШГ-ын 40 орчим ажилтан, алба хаагч ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай арга хэмжээг авч, байгууллага хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ