Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарлаж, ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлын эрсдэлийг тооцон, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг өгөх http://quiz.belenbai.mn/ сайтыг ажиллуулж байна.
“Аюулгүй байдлаа шалгах өдөр” өнөөдөр буюу зургаадугаар сарын 26-нд тохиож байгаа тул иргэд, аж, ахуйн нэгж байгууллагыг http://quiz.belenbai.mn/ сайтад хандан, өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан тус системд он гарсаар нэгдүгээр сарын 28-аас зургаадугаар сарын 25-ны байдлаар 8162 байгууллага, 13.680 өрх, 20.251 иргэн буюу нийт 42.093 хүн бөглөж, мэдлэг, мэдээллээ дээшлүүлснээс Баянхонгор, Орхон, Хэнтий аймгууд тэргүүлж байгаа юм.
.jpg)
2025/06/26
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/26
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ